Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP) хамтран зохион байгуулж буй “Стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлэх, төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх” сэдэвт сургалт өнөөдөр Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Сургалтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар ахлан явуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, МУ-ын Засгийн газрын референт, шинжээч нар багтаж байгаа бөгөөд байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, биелэлтийг хангах журам, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам, төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого, төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээ, дахин хуваарилах ажлын талаарх танилцуулга мэдээллүүдийг хийлээ.
Тус сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг хэлтсийн дарга, төлөвлөгөө дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар болон Сумын Засаг даргын Тамгын газрын дарга, хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтнүүд, Боловсрол, Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл нийт 120 гаруй төрийн алба хаагч хамрагдлаа.
Та /Дараах линкээр Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлал, Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын талаарх илтгэл мэдээллийг үзэж танилцаж болно./
1. http://www.cabinet.gov.mn/…/b35f0785110a7ca2f86f1ad8c378cf2…
2. http://www.cabinet.gov.mn/…/ee56901b6b2735441a77c4354e195c7…