Аймгийн хэмжээнд эхний 4 сарын байдлаар халууралт, тууралтат халдварт өвчин нэмэгдэж салхинцэцэг 248, гар хөл амны өвчний 70 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад салхинцэцэг 200, гар хөл амны өвчлөл 65 тохиолдлоор өсч, гахайн хавдар 11, цусан суулга 16, улаан эсэргэнэ 2 тохиолдол бүртгэгдээд байна.
Дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийн үргэлжлэх хугацааг богиносгох, эрсдэлт бүлгийн хүмүүсийн тоог бууруулах, халдвар тархах замыг таслан зогсоох зорилгоор нэмэлт дархлаажуулалтыг 10 сартайгаас 8 нас хүртэлх бүх хүүхдийг хамруулах юм.
Улаанбурхан, улаануудын эсрэг вакцин нь Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн.
10 хүн тунгаар савлагдсан.
Салхинцэцэг, гар хөл ам, улаан эсэргэнэ, ковидоор өвдсөн тохиолдолд 1 сарын дараа вакцинд хамрагдана.
Хугацаа:
2023 оны 5 дугаар сарын 29-өөс 6 дугаар сарын 10-ны өдөр
Зорилтот нас:
Улсын хэмжээнд 10 сартайгаас 8 настай хүүхдүүд хамрагдах юм.
Аймгийн хэмжээнд бүх сургууль, цэцэрлэг, Өрхийн ЭМТ-үүдэд дархлаажуулалт хийж байна.