"Хавдрын эсрэг үндэсний аян-2023” Дорнод аймагт

1 жил
"Хавдрын эсрэг үндэсний аян-2023” Дорнод аймагт
“Хавдрын эсрэг үндэсний аян-2023” Дорнод аймагт 2023 оны 06 дугаар сарын 12-16 өдөр зохион байгуулагдана.
 
Иргэдэд хорт хавдар өвчний эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрээс сэргийлэх, эрт үед нь илрүүлэх, оношлох сургалт, сурталчилгааг зохион байгуулах, орон нутгийн эмч, мэргэжилтнийг сургах, чадавхжуулах, эрт илрүүлэг үзлэгийг зорилтот насны бүлгийн хүн амын дунд чанартай үр дүнтэй хийх зорилгоор орон даяар өрнүүлж байна.
 
Аяны хүрээнд :
 
Олон нийтэд хавдраас сэргийлэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах замаар хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх Орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг (сум, өрхийн эмч болон холбогдох бусад мэргэжлийн эмч нар) хорт хавдрын эрт илрүүлэлт, хавдрын оношилгоо, эмчилгээний чиглэлээр сургах,
 
Зорилтот насны бүлгийн хүн амыг хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээнд хамруулах,
 
ХААН банкны орон нутгийн салбар нэгжийн ажилтнуудаас Эрүүл мэндийн сайн дурын идэвхтнийг бэлтгэх,
 
Хавдраас сэргийлэх, хянах бодлогын хэрэгжилтийн байдалд дэмжлэгт хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, олон талуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах юм.
 
Мөн
 
1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн чиглэл: Хавдрын толгой хүзүүний мэс засал
2. Элэг цөс нойр булчирхайн мэс засал
3. Эмэгтэйчүүдийн мэс засал
4. Хөхний
5. Эхо
6. Цээжний хөндийн мэс засал
7. Толгой хүзүүний мэс засал
8. Хими эмчилгээ
9. Ангиографи эмч нар үзлэг оношилгоо хийнэ.
 
Үзлэгт хамруулах шалгуур :
 
Элэгний хорт хавдрын илрүүлэгт :
 
Сүүлийн 6 сард эход харуулан ямар нэгэн өөрчлөлтгүй хүмүүсийг хамруулахгүй байх
 
• Элэгний хатууралтай, элэгний архаг үрэвсэлтэй, элэгний ВС вирустэй гарч, тоологдсон, эм уусан одоо идэвхтэй хяналтад буй хүмүүс
 
• Хорт хавдрын улмаас хяналтад байгаа (сүүлийн нэг сард хийгдсэн зохих шинжилгээний хамт),
 
• Хавдрын урьдал эмгэгтэй нь оношлогдсон хяналтын иргэн
 
• 40-60 насны эрсдэлт бүлгийн хүмүүсээс хорт хавдрын сэжигтэй байж болох,
 
Онош тодруулах болон ялган оношилгоо хийлгэх иргэд
Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг, үзлэг оношилгоо :
 
• Эмэгтэйчүүдийн эмчийн хяналтад байгаа хавдрын урьдал бүхий эмгэгтэй, эсийн шинжилгээний хариу эерэг гарсан, онош тодруулах шаардлагатай,
 
• Умайн хүзүүний эсийн шинжилгээгээр (нэг жилийн доторх) өөрчлөлтгүй хэвийн гарсан эмэгтэй үзлэгт хамруулахгүй байх
 
• 2012 оноос хойш умайн хүзүүний эрт илрүүлэг үзлэгт хамрагдан эсийн шинжилгээгээр эрүүл, өөрчлөлтгүй гарсан эмэгтэйг хамруулахгүй байх
 
Ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт :
 
• Ходоодны анхдагч өмөнгөөр өвчлөгсдийн нэгдүгээр үеийн төрөл садан ба гэр бүлийн гишүүн нас харгалзахгүй
 
• Ходоодны хорт хавдрын урьдал эмгэгээр өвчилж байсан хүмүүс (Метаплази, дисплази өөрчлөлттэй, ургацаг)
 
• Ходоодны шарх, ходоодны хатангиршилт үрэвсэлтэй хяналтын иргэд хамрагдана.