"Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлого, хууль тогтоомж, хэрэгжилт" Зүүн бүсийн сургалт хэлэлцүүлэг дорнод аймагт эхэллээ

5 жил
"Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлого, хууль тогтоомж, хэрэгжилт" Зүүн бүсийн сургалт хэлэлцүүлэг дорнод аймагт эхэллээ

Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Канадын MERIT төсөл хамтран "Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлого, хууль тогтоомж, хэрэгжилт" сургалт, хэлэлцүүлгийг 2019 оны 09 дүгээр сарын 19,20-ны өдрүүдэд Чойбалсан хотноо зохион байгуулагдах юм.
Энэхүү сургалт, хэлэлцүүлэг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлого, хууль тогтоомжийн талаар орон нутгийн төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулах, орон нутагт тулгарч буй асуудал, тэдгээрийг цаашид хэрхэн шийдвэрлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд ил тод байдлыг хангах, түүний үр нөлөөг дээшлүүлэх зорилготой.
Нээлтэд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав, MERIT төслийн дэд захирал Алтангэрэл нар мэндчилгээ дэвшүүлж энэхүү сургалт хэлэлцүүлгийг нээсэн юм.
Сургалтад Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аймгуудын Мэргэжлийн хяналтын газар, Орон нутгийн олборлох үйлдвэрлэлийн компаниуд Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид Иргэний нийгмийн төлөөллүүд 200 гаруй хүн оролцож байна.