Уул уурхайн салбарын Зүүн бүсийн нээлттэй хаалганы өдөрлөг маргааш болно

5 жил
Уул уурхайн салбарын Зүүн бүсийн нээлттэй хаалганы өдөрлөг маргааш болно

Зүүн бүсийн аймгуудын уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх сургалт, хэлэлцүүлгийн үеэр зохион байгуулагдаж буй нээлттэй хаалганы өдөрлөг маргааш буюу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдана.
Өдөрлөгт Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэнэс Монгол ХХК, Оюу толгой ХХК, Цайрт минерал ХХК,Монголын алт (МАК) ХХК, Доншен газрын тос Монгол ХХК, Монголросцветмен ТӨҮГ, Алтан дорнод Монгол ХХК, Мополимет ХХК, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨҮГ, Адуунчулуун ХК, Шинь шинь ХХК, Монгол чех металл ХХК болон бусад компаниуд оролцох бөгөөд хүрэлцэн ирсэн иргэд, хүүхэд, багачуудын дунд төрөл бүрийн хөгжөөнт, уралдаан тэмцээн зохион байгуулагдах болно.