"Түүхт нутгаар аялахуй-виртуал музей” нээлтээ хийлээ

1 жил
"Түүхт нутгаар аялахуй-виртуал музей” нээлтээ хийлээ
Аймгийн орон нутгийн 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар “Түүхт нутгаар аялахуй-виртуал музей” нээгдэж байна.
 
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Гангамөрөн, Музейн дарга В.Нарангэрэл нар оролцов.
 
Дорнод аймгийн нутагт байх бидний өвөг дээдсийн үлдээсэн түүх, соёлын үл хөдлөх хүрэл зэвсгийн үеийн соёлын томоохон дурсгалууд, олон цаг үеийн хамарсан соёлын хосгүй өв болсон дурсгалууд, түүхэн үзмэрүүдийг орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан виртуал ертөнцөд бүтээж орон зай цаг хугацаанаас үл хамааран түүх соёлоо таниулах, сурталчлах, байнгын үзвэрээс сэлгэн амрааж, насжилтыг уртасгах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж байна.
 
“Түүхт нутгаар аялахуй-виртуал музей” нь мэдээллийн дэвшилтэд технологийг ашиглаж түүх, соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулан үзмэрийн нэр төрлийг нэмэгдүүлж музейн сан хөмрөг дэх хөдөлгөөнт өвөөс нийт 50 орчим түүх соёлын өндөр ач холбогдол бүхий дурсгалыг сонгон 3D, 2D, видео бичлэг хэлбэрээр баримтжуулан, Virtual Reality /программ хангамжийн тусламжтай бүтээгдсэн хэрэглэгчдэд бодитой мэт харагдах хиймэл бодит орчин/ ба Augmented Reality / аливаа графикийг бодит байдалтай хослуулсан хагас бодит орчин/ технологиор дижитал үзүүлэг бүтээж, орчин үеийн ухаалаг төхөөрөмж ашиглан олон нийт хүүхэд, залууст түүх соёлын өргөн мэдлэгийг олгох юм.
 
Энэхүү төсөл нь олон нийтийн соёлын өвийн боловсролын төвшинг сайжруулах, соёлын өвийг хайрлан хамгаалах сэдэл төрүүлэхэд хувь нэмэр болох төдийгүй, төслөөр бүтээсэн дижитал музей нь Дорнод аймгийн түүх соёлын дурсгалыг сурталчлах, дотоод гадаадын аялагч жуулчдыг татах бүтээгдэхүүн болох юм.
 
1 хүн, мэдээний өрөө ба "гиин музеи "T XT нутг читал Y3M AR" гэсэн бичвэр нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
кофе чанагч, утас ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн, палитр ба бичвэр-н чимэглэл зураг байж магадгүй
3 хүн ба мэдээний өрөө нарын зураг байж магад
2 хүн ба бичвэр нарын зураг байж магад
3 хүн, үсний сэнс, эмнэлэг ба бичвэр нарын зураг байж магад
2 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад
утас ба дижитал аудио тоглуулагч нарын зураг байж магад