Энэ онд “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь АДАПТ төслийн 112,500,000 сая төгрөгийн санхүүжилтээр Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг “Чулуутын булаг”, Баянтүмэн сумын 2 дугаар баг “Хустайн булаг”, Булган сумын 4 дүгээр баг “Шанагийн булаг”, Гурванзагал сумын 2 дугаар баг “Мэлхийн булаг”, Матад сумын 1 дүгээр баг “Сүмийн булаг”, “Хөх усны” булгуудыг хашаалах худалдан авалтыг зарлаад буй.
2022 онд “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” АДАПТ төслийн 21,760,828 төгрөгөөр санхүүжилтээр Баян-Уул сумын “Мухарын булаг”, “Зүүн ар” булгийн эхийг хашаалах ажлыг тус тус хийсэн.
Цаашид үе шаттайгаар булгийн эхийг хашаалах гадаргын усны урсцыг нэмэгдүүлэх, эх ундаргыг хашаалах хамгаалах гадаргын усны сав газарт хамгаалалтын бүсийн дэглэмийг тогтоох ажлуудыг орон нутгийн байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардал болон олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран хийхээр төлөвлөөд байна.