Аймгийн Орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Монгол эм импекс концерн” ХХК ”Эхчүүдээ хайрлая” төсөлд шаардлагатай дархлал тогтцыг үнэлэх оношлуурыг нийлүүлэв.
Дорнод аймагт дунджаар 2000 гаруй эх амарждаг. Үүний 10-13 % нь буюу 250 орчим нь В вирусийн халдвартай оношлогдож байна.
Аймгийн хэмжээнд 31-40 насны нийт эмэгтэйчүүдээс жирэмслэх эмэгтэйчүүдийг сонгон дархлал тогтцыг үнэлэх оношлуураар вирусийн шинжилгээнд хамруулж, В вирусийн халдваргүй нь тогтоогдсон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг В вирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулах зорилгоор ”Эхчүүдээ хайрлая” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн үр дүн, ач холбогдол :
• ”В” вирусийн халдвартай төрөх насны эмэгтэйчүүдийн тоо багасаж жил бүр 20 гаруй тохиолдлоор халдварын тархалт буурч байна.
• Хүн амын дунд Вируст хепатитийн өвчлөлийн түвшин /10000 хүн амд/ 0,5 аар буурсан
• Цаашид хүн амын дунд хепатитийн вирусийн халдварын тархалтыг хязгаарлан хепатитийн вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулна.