Аялал жуулчлалын зөвлөгөөнд төр хувийн хэвшлийн 70 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна

1 жил
Аялал жуулчлалын зөвлөгөөнд төр хувийн хэвшлийн 70 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна
“Нээлттэй Дорнод” хөтөлбөрийн хүрээнд “Аялал жуулчлалын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Дэлхий нийтэт “Ковид-19” цар тахал гарч 3 жил хил боомтуудын үйл ажиллагаа хаагдаж, дотоодын зорчих хөдөлгөөнд тодорхой хязгаарлалтуудыг тогтоож, эдийн засгийн бүхийл салбарт хүндрэлтэй жилүүдийг өнгөрөөсөн бөгөөд үүнд бодитой эрсдэл нүүрэлсэн бас нэг салбар бол аялал жуулчлалын салбар юм.
 
Ковидын цар тахлын дараа анх удаа "Аялал жуулчлалын зөвөлгөөн” зохион байгуулж байна. Зөвөлгөөнөөр төрийн болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН байгууллагууд оролцож, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийн талаар нэгдсэн мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.
 
Мөн жижиг дунд бизнес эрхлэгч ААН, байгууллага, иргэд бараа бүтээгдэхүүнээ танилцуулан ажиллаж байна. Тодруулбал “Best” хөтөлбөр, Хаан банк, Политехник коллеж аялал жуулчлалыг дэмжсэн ногоон бизнес, аяллын хөтчөөр сурах боломж зэрэг мэдээллийг зөвлөгөөнд оролцогчдод хүргэж байна.
 
Аялал жуулчлалын тухай хуульд 4 удаагийн нэмэлт өөрчлөлт орж, энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын хүрээнд төрийн байгууллага, нэгжүүдийн чиг үүрэг болон төр-хувийн хэвшил хамтарч ажиллах боломж олон талаар нээгдсэнээр онцлог. Мөн Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ийг баталж, 5 үндсэн сэргэлтийг тодорхойлон ажиллаж буй.
 
Үүний “Хот-Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд аймгийн ИТХ “Нээлттэй Дорнод” хөтөлбөрийг батлуулж эдийн засгийн салбарын хөгжлийг тэлэхэд ач холбогдолтой үйлдвэр, үйлчилгээ, салбаруудыг хөгжүүлэх зорилтод Аялал жуулчлалын салбар өндөр үүрэг гүйцэтгэж буй.
 
Зөвлөгөөнөөр :
 
• “Аялал жуулчлалын бодлого, төлөвлөлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Нээлттэй Дорнод” хөтөлбөрийн танилцуулга,
 
• Орон нутагт олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх
 
• “Жуулчдын хэрэгцээ шаардлага”,
 
• “Аялал жуулчлалын үйлчилгээний салбарын чанар стандартыг дээшлүүлэх боломж”,
 
• “Нийгмийн болон ногоон бизнес,
 
• “Нүхэн жорлон, хог хаягдал”
 
• Аялал жуулчлалын эвент арга хэмжээний талаарх танилцуулга мэдээллийг хүргэнэ.
 
Түүнчлэн Дорнод аймаг нь Монгол улс Зүүн хойд Азийн эдийн засгийн урсгалтай холбогдох хамгийн боломжит байрлалтай газар. Манай аймаг нь ОХУ, БНХАУ-тай нийт 5 авто зам, 1 төмөр замын боомтоор хиллэдэг. Энэ нь хил дамнасан болон хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой юм.
 
Иймд “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Сангийн яамны “Хөгжлийн хөтөч” төслөөр аймгийн боомтууд / Сүмбэр, Баянхошуу, Хавирга, Ульхан/-ын хөгжлийн төлөвлөгөө буюу хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ерөнхий хөгжлийн төлөвлөгөө хийж, Засгийн газрын 2022 оны 484 дүгээр тогтоолоор “К3” визийг хил орчмын жуулчдад олгохоор шийдвэрлэж, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Чойбалсан–Хавирга чиглэлийн 124км хатуу хучилттай авто зам, Баян-уул сумаас Ульхан боомт хүртэлх хатуу хучилттай авто замын төслүүд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байна.
 
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн ба бумба нарын зураг байж магад
 
4 хүн ба бичвэр нарын зураг байж магад
 
9 хүн нарын зураг байж магад
4 хүн ба бичвэр нарын зураг байж магад
5 хүн нарын зураг байж магад
7 хүн, ширээ ба бичвэр нарын зураг байж магад
3 хүн, ширээ, гэрэлтүүлэг ба бумба нарын зураг байж магад
4 хүн ба ширээ нарын зураг байж магад
2 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
11 хүн, ширээ ба бичвэр нарын зураг байж магад