Жирэмсний хяналтын чанарын өнөөгийн байдал зөвлөлдөх уулзалт боллоо

5 жил
Жирэмсний хяналтын чанарын өнөөгийн байдал зөвлөлдөх уулзалт боллоо

Жирэмсний хяналтын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах арга хэмжээний төлөвлөлтөд нотолгоо болгон ашиглах зорилготой “Анхан шатны тусламж үйлчилгээнд жирэмсний хяналтын чанарын өнөөгийн байдал” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Дорнод аймагт зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа болон холбогдох удирдлагууд оролцсон юм. Уулзалтыг ЭМЯ, ДЭМБ, ЭХЭМҮТ, АШУИС-ийн мэргэжилтнүүд хамтран зохион байгуулсан бөгөөд 21 аймгийн БОЭТ, нэгдсэн эмнэлэг, нийслэлийн амаржих газар, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, мэргэжилтнүүд оролцож жирэмсний хяналтын үнэлгээний дүнг зөвлөлдөн, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.