Хог хаягдал ангилан ялгах, дахин боловсруулах үйл ажиллагаанд шаардлагатай дэд бүтцийг шийдвэрлэж байна

1 жил
Хог хаягдал ангилан ялгах, дахин боловсруулах үйл ажиллагаанд шаардлагатай дэд бүтцийг шийдвэрлэж байна
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Чойбалсан хотын төв хогийн цэгийн цахилгаан дамжуулах 3 км агаарын шугам, 250 кВА чадалтай цахилгааны дэд станц, гүний худаг гаргах ажлыг гүйцэтгэж байна.
 
Өнөөдрийн байдлаар 3 км цахилгааны агаарын шугамын утас, тулгуур босголтын ажил дууссан бол дэд станцын суурилуулалт, цахилгаан шугам холболт болон гүний худаг гаргах ажлыг хийж байгаа юм.
 
Энэхүү ажил хэрэгжсэнээр хог хаягдал ангилан ялгах, дахин боловсруулах үйл ажиллагаанд шаардлагатай дэд бүтцийн асуудал шийдэгдэнэ.