Үндэсний их баяр наадмын тухай хуульд "Аймаг, сумын баяр наадмыг 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, Улсын баяр наадмыг 07 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Улс, орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ." гэж заасан.
Үүний дагуу аймгийн Баяр наадам зохион байгуулах хороо хуралдаж, сумдын саналыг авсан бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар аймаг, сумдын баяр наадмын товыг тогтоолоо.
-Аймгийн баяр наадмыг 2023 оны 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд,
-Баянтүмэн сумын баяр наадмыг 2023 оны 7 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд,
-Бусад сумдын баяр наадмыг 2023 оны 7 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтов.