Аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Мал эмнэлгийн лабораторийн багаж, төхөөрөмж” нийлүүлэх ажлын гүйцэтгэгчээр” МОНВЕТМЕД” ХХК шалгаран гэрээ байгуулж, багаж төхөөрөмж нийлүүлэгдэх шатандаа явж байна.
Дорнод аймгийн Мал эмнэлгийн лаборатори нь өнөөдрийн байдлаар 30 гаруй нэр төрлийн шинжилгээ хийдэг.
Мах сүүнд антибиотикийн үлдэгдэл байгаа эсэхийг шалгах багаж хэрэгсэлгүй байсан бол 3 төрлийн багаж хэрэгслийг нийлүүлснээр 4 бүлгийн 14 нэр төрлийн антибиотикийг илрүүлэх боломжтой болно.
Ингэснээр хүн амын хүнсний аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.