“Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн мөрдөх стандарт, сав баглаа боодол шошгололтын стандарт” сэдэвт сургалт боллоо

5 жил
“Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн мөрдөх стандарт, сав баглаа боодол шошгололтын стандарт” сэдэвт сургалт боллоо

Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт хэмжил зүйн хэлтсээс “Үйлчилгээний салбарын стандартыг сайжруулах жил”-ийн хүрээнд аймгийн хэмжээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, иргэдэд бүтээгдэхүүн, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошгололт түүнд тавигдах шаардлагын талаарх мэдээлэл, зөвлөгөө өгч бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлагыг хангуулж тохирлын үнэлгээнд хамруулах зорилготой “Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн мөрдөх стандарт, сав баглаа боодол шошгололтын стандарт” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтад Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Н.Энхболд, Стандартын салбар сангийн мэргэжилтэн Ц.Ганчимэг, Баталгаажуулалтын шинжээч Б.Дүүрэнжаргал, П.Болормаа, Н.Хонгорзул болон МХГ-ын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Д.Ганчимэг, ХХААГ-ын Жижиг дунд, хөнгөн үйлдвэр, хоршоо, аж ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Уянга, ХХҮГ-ын Хэрлэн сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Сансармөнх, Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Ганзориг, С.Алтанзул нар оролцлоо.