"Дижитал Дорнод” экспод 20 гаруй байгууллага дижитал бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна

1 жил
"Дижитал Дорнод” экспод 20 гаруй байгууллага дижитал бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна
Голомт банкнаас санаачлан зохион байгуулж буй "Дижитал Дорнод-2023" арга хэмжээ "Хөгжимт драмын театр”-т болж байна.
 
Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл оролцов.
 
Дорнод аймгийн хөгжилд хувь нэмэр оруулах, хөгжлийг түргэсгэх, улмаар дижитал технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх боломжийг олгох зорилгоор аймгийн аж ахуйн нэгж, иргэд харилцагчид руу чиглэсэн 20 гаруй технологийн компанийн дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж байгаа юм.
 
Программ хангамж, боловсрол, санхүү, харилцаа холбоо, худалдаа, цахим цаг бүртгэл зэрэг технологийн дэвшилтэт төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээний үйл ажиллагаатай нэг дор танилцаж, байгууллагатаа шинэ үйлчилгээг нэвтрүүлэх боломж бүрдэж байгаагаар онцлог болж байна.
 
Дорнод аймаг нь иргэдэд бүх төрлийн үйлчилгээг орон зай цаг хугацаанаас үл хамааран, хүнд суртал, чирэгдэлгүйгээр цахимаар үйлчилгээ авах, хяналт тавих, эргэх холбоо тогтоох боломжийг нэгдсэн байдлаар бүрдүүлж төрийн байгууллага, албан хаагчдын бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа үйлчилгээний цахим шилжилт бүхий “Дижитал Дорнод” хөтөлбөрийг боловсруулж байсан билээ.
 
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас Төрийн үйлчилгээг ил тод, хурдан шуурхай, нэг цонхоор хүртээмжтэй хүргэх зорилгоор “Хурдан” үйлчилгээний цэгийг нийслэл, аймаг, сум, дүүрэгт байгуулж байгаа. Энэ хүрээнд Дорнод аймагт төрийн 39 байгууллагын 822 үйлчилгээг хүргэн ажиллах “Хурдан” нэг цэгийн үйлчилгээ үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
 
Өнөөдөр тус арга хэмжээнд “Хурдан” нэг цэгийн үйлчилгээг иргэдэд танилцуулж, 822 үйлчилгээг цахимаар хүргэж байгаа юм.
 
Уг арга хэмжээ хоёр өдрийн турш үргэлжлэн зохион байгуулагдана.
1 хүн ба "DIGITAL DORNOD 2023 EXPO XPO&FORUM F" гэсэн бичвэр нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
3 хүн ба бичвэр нарын зураг байж магад
6 хүн, өсгөгч ба бичвэр нарын зураг байж магад
5 хүн, хичээл хийж буй хүмүүс, эмнэлэг ба бичвэр нарын зураг байж магад
6 хүн ба бичвэр нарын зураг байж магад
3 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад
8 хүн ба бичвэр нарын зураг байж магад
10 хүн ба бичвэр нарын зураг байж магад
 
3 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад