Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3.10, 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 33.8 дахь заалт, Батлан хамгаалах сайдын 2018 оны А/313 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2023 оны А/324 дүгээр захирамжийн дагуу Дорнод аймгийн 14 сумын хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд цэргийн анхан шатны бэлтгэл олгох сургалтад хамрагдаж байна.
Тус сургалт нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 22-ныг хүртэл Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвийн хээрийн байрлалд зохион байгуулагдаж байна.
Цэргийн анхан шатны бэлтгэл олгох сургалтаар хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд онол, дадлагын хичээлийн мэдлэг олгож байгаа юм.