Энэ жилийн Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг 6 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Шалгалтад Дорнод аймагт 816 шалгуулагч бүртгүүлсэн.
Энэ удаагийн ЭЕШ-ын онцлог нь

Шалгалтыг 6 болон 12 дугаар сард буюу жилд 2 удаа зохион байгуулна.

Шалгалтын дүн оноог Блокчейнд байршуулах учир хэн ч засах, устгах боломжгүй.

ЭЕШ-ын статистик мэдээлэл, үр дүнгийн мэдээллийг BI системд байршуулна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг дүн оноог дүйцүүлэн тооцож байна.

Монгол хэл бичгийн шалгалтыг 08 дугаар сарын 19-нд давтан зохион байгуулна.