Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын “Хаалгаа нээ” аян дорнод аймагт үргэлжилж байна

1 жил
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын “Хаалгаа нээ” аян дорнод аймагт үргэлжилж байна
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооноос санаачлан жил бүр зохион байгуулдаг “Хаалгаа нээ” аяныг энэ жил Дорнод аймагт “Халхгол 2023” болж байна.
Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл болон холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.
 
Өнөөдөр тусгаар тогтнолын талбайд “Хаалга нээ” аяны үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцов.
 
“Хаалгаа нээ” аян нь хөгжлийн онцлогтой хүүхэд, залуучуудыг нийгэмшүүлэх, олон нийтэд эерэг хандлага бий болгох, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцуулах, идэвхжүүлэх, спорт хөдөлгөөнөөр дамжуулан нийгэм дэх хөгжил, оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор “Халхгол 2023” кемп аяллыг зохион байгуулж байгаа юм.
 
Тус аялалд Улаанбаатар хотоос 3 залуус, 5 багш, асран хамгаалагч, Дархан-Уул аймгаас 2 залуус, 2 багш, асран хамгаалагч, Орхон аймгаас 15 залуус, 5 багш, асран хамгаалагч, Дорнод аймгаас шилжилтийн хөтөлбөрт хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй 12 залуус, 7 багш, асран хамгаалагчид оролцож байна.
 
May be an image of 11 people, the Brandenburg Gate and text
May be an image of 13 people and text
May be an image of 3 people and text