Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байна.
Сургалтад Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт, орон нутгийн байгалийн нөөцийн орлого болон зарцуулалтын төлөвлөлтийн талаар мэдээлэл өгч хэлэлцүүлэг өрнүүлж буй.
Танхимын сургалтад сумдын байгаль хамгаалагч, улсын байцаагч, газрын даамал, холбогдох мэргэжилтнүүд оролцож байгаа юм.