Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Чойбалсан хот доторх авто замыг шинэчилж, засварлах ажлыг хэрэгжүүлж эхлэв.
Аравдугаар байрны баруун урд уулзвараас 1-р сургуулийн зүүн урд уулзвар хүртэл нийт 7м өргөн 344м урт бетон хучилттай авто зам тавигдах юм.
Мөн авто замын 2 талаар 2м өргөн явган хүний зам төлөвлөгдсөн юм.
Гүйцэтгэгчээр “Баянцогт Зам”ХХК шалгаран ажлын талбайд хэмжилт хийх хавтан хуулах ажлыг хийж байна.