Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Матад сумын Мэнэн багт шинэ цэцэрлэгийн барилгын ажлыг хэрэгжүүлж байна.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцав.
Тус цэцэрлэг нь нийт 50 хүүхэд сурах хүчин чадалтай боловсон ариун цэврийн байгууламжтай. Энэхүү бүтээн байгуулалт нь хилчдийн хүүхдүүд аав, ээжтэйгээ хамт амьдарч, суралцах боломжийг бүрдүүлж буй.
Ийнхүү Орон нутгийн төсөв, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн хөгжил, суралцах орчныг сайжруулах бүтээн байгуулалтыг үе шаттай хэрэгжүүлсээр байна.