Удирдах ажилтны шуурхай хуралдаан

1 жил
Удирдах ажилтны шуурхай хуралдаан
Энэ 7 хоногийн аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл цаг үеийн мэдээлэлтэй холбогдуулан дараах үүрэг, чиглэлийг өгөв.
 
Үүнд:
 
Аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулж буй “Үер усны ослоос урьдчилан сэргийлье” аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж ажиллах, холбогдох төрийн байгууллагуудад,
 
Хар ялаа дэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх ажлын талаарх төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулж танилцуулахыг Хэрлэн сумын Засаг даргад,
 
Аймгийн баяр наадам болохтой холбогдуулан хийж байгаа ажил, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулж ажиллахыг баяр наадмыг зохион байгуулах комиссын салбар хороодод,
 
Буйр нуур дээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цаашид мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн бүлгийг байгуулж, нуурыг бохирдлоос сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж ажиллахыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаа, Мал эмнэлгийн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд тус тус үүрэг болгов.
 
2023.06.26