Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Дорнод аймагт ажиллав

5 жил
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Дорнод аймагт ажиллав

Чойбалсан хотын Хөгжимт драмын театрт тус аймгийн боловсрол, соёл, спортын салбарын төлөөлөл 500 гаруй ажилтан, албан хаагчтай уулзаж, салбарын бодлого, зорилт, үйл ажиллагаагаа танилцууллаа. Дараа нь тус аймгийн сургууль, цэцэрлэг, нийтийн номын сан, драмын театрын төлөөллүүд үг хэлж, дээрх байгууллагуудын барилгын засвар, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд, тэтгэврийн нас, цалин, нийгмийн хангамжийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг хүслээ. Салбарын сайд хэлсэн үгэндээ Дорнод аймагт энэ онд хэрэгжиж буй төсөл арга хэмжээнүүд 2020 онд бүгд хэрэгжиж, ашиглалтад орно гэдгийг онцлоод ирэх онд Чойбалсан хотын 12 дугаар сургуулийн дээврийн засвар, 9 дүгээр цэцэрлэгийн техник, тоног төхөөрөмж, Аймгийн нийтийн номын сангийн уншлагын танхимын засвар зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээ илэрхийллээ. Мөн драмын театрын шинэ бүтээлийг дэмжинэ гэв.

Image may contain: 14 people, crowdImage may contain: 4 people, drink and indoor

Image may contain: 9 people, people sitting