“Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн асуудлууд – гарц шийдэл” сэдэвт ОУ-ын Эрдэм шинжилгээний хурал болж өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Хэлэлцүүлэг
1. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд тулгамдаж байгаа асуудлууд гарц-шийдэл
2. Аймгийн аялал жуулчлал, үйлчилгээний салбарын хөгжилд тулгамдаж байгаа асуудлууд гарц-шийдэл
3. Боомтын сэргэлт ба аймгийн тээвэр, логистик, дэд бүтэц, гадаад худалдааны салбарын хөгжилд тулгамдаж байгаа асуудлууд-гарц шийдэл
4. Чойбалсан хотын хөгжлийн стратеги төлөвлөгөө зэрэг сэдвийн хүрээнд үргэлжилж байгаа юм.
Эрдэм шинжилгээний хуралд Манай улсын Шинжлэх ухааны академи болон их дээд сургуулийн профессор багш нараас гадна Геологи уул уурхайн ахмадын холбоо, Дорнод Монголын хайгуулчдын холбооны судлаачид, ОХУ болон БНХАУ-ын их сургуулийн эрдэмтэн процессорууд оролцож 35 илтгэл, эрдмийн бүтээлүүд хэлэлцэгдсэнээс
"Дорнод Монголын геологийн судалгааны өнөөгийн байдал цаашдын чиг хандлага" болон " Улсын зэрэглэлтэй хөгжлийн стратеги төв, Чойбалсан хотын чиг үүрэг, түүний эрэмбэ, нийгэм эдийн засгийн нөлөөлөл, таталцлын кластер, бүс тодорхойлох судалгаа зэрэг илтгэлүүд шалгарчээ.