Тэсэрч дэлбэрэх аюултай галт хэрэгслийг хайж, устгах ажлыг хийж байна

1 жил
Тэсэрч дэлбэрэх аюултай галт хэрэгслийг хайж, устгах ажлыг хийж байна
Аймгийн Засаг дарга болон аймгийн Онцгой комиссоос Зэвсэгт хүчний Жанжин штабт хүсэлт гаргасны дагуу жил бүр Дорнод аймгийн төв Хэрлэн сум /Чойбалсан хот/, Баянтүмэн сумдад Зөвлөлт холбоот Улсын Цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байсан суурин газар болон хээрийн сургуулилт хийж байсан талбайд тэсэрч дэлбэрэх аюултай галт хэрэгслийг хайж, устгах ажлыг зохион байгуулдаг.
 
Өнөөдөр /2023.07.05/ галт хэрэгслийг хайж, устгах ажлыг зохион байгуулж аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тус ажиллагаатай танилцав.
 
Зэвсэгт хүчний 327 дугаар захирагч, дэд хурандаа Д.Бямбаар ахлуулсан 4 бүлэг Хэрлэн сумын 5-р багт тэсэрч дэлбэрээгүй үлдсэн сум, галт хэрэгсэлд хайгуул хийж устгах ажлын хийж байгаа юм. Иргэд санамсар болгоомжгүй байдлаар өртөн бэртэж гэмтэх аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэл бүхий цэгт хайгуул хийж байна.
 
Галт зэвсгийг хайж устгах ажил 2 өдөр үргэлжилнэ.
8 хүн нарын зураг байж магад
5 хүн ба зүлэг нарын зураг байж магад
3 хүн нарын зураг байж магад
5 хүн ба бичвэр нарын зураг байж магад
2 хүн нарын зураг байж магад
8 хүн нарын зураг байж магад
5 хүн ба зүлэг нарын зураг байж магад
5 хүн ба бичвэр нарын зураг байж магад