ДОРНОД АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 92 ЖИЛИЙН ОЙН "БАЯРЫН ХУРАЛ" БОЛЛОО

1 жил
ДОРНОД АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 92 ЖИЛИЙН ОЙН "БАЯРЫН ХУРАЛ" БОЛЛОО
Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, ардын хувьсгалын 102 жилийн ой, дорнод аймаг байгуулагдсаны 92 жилийн ой, аймгийн баяр наадмын Баярын хурал, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театрт боллоо.
 
Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхтөр , Зүүн бүсийн зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар оролцов.
 
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль, аймгийн Засаг даргын шагнал, салбарын шагнал,
“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавъяаны одон”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, "Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан", "Төрийн албаны тэргүүн", "Онц тээвэрчин"-ээр тус тус шагнаж урамшуулав.