БОРООНЫ УС ИХ ХЭМЖЭЭГЭЭР ТОГТСОН ХЭСЭГТ ШУУРХАЙ БҮЛЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

1 жил
БОРООНЫ УС ИХ ХЭМЖЭЭГЭЭР ТОГТСОН ХЭСЭГТ ШУУРХАЙ БҮЛЭГ АЖИЛЛАЖ БАЙНА
Өчигдөр буюу 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр орсон хүчтэй борооны улмаас 11 дүгээр багийн Хивс хороолол болон Залуус хорооллын 9 дүгээр эгнээнд их хэмжээний ус тогтсон байна.
 
Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Хэрлэн сумын ЗДТГ, Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ болон Чойбалсан хөгжил ОНӨҮГ-аас бүрдсэн шуурхай бүлэг хариу арга хэмжээ авч, өчигдөр оройноос эхлэн (2023.07.11) Залуус хорооллын 9 дүгээр эгнээнд тогтсон усыг татан зайлуулах арга хэмжээг авч ажилласан.
Тэгвэл өнөөдөр 11 дүгээр багийн Хивс хорооллын зарим эгнээ хооронд тогтсон автомашин зорчих боломжгүй болсон усыг татан зайлуулах, улмаар усанд автах эрсдэлтэй айл, өрхүүд орчмын усыг зайлуулах, шуудуу татах, иргэдийг зорчих боломжтой болгож гарам гаргаж, замыг засварлах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна.
 
Цаашид Залуус хороололд ус зайлуулагч хийхээр төлөвлөж байна.
 
Дээрх ажилд тухайн багуудаас сонгогдсон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.
Аймгийн Онцгой комиссын өмнөөс аймгийн даргын орлогч тус ажилд хяналт тавин ажиллаж байна.