Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн орон нутгийнхаа Хадланчдын холбооны тэргүүн, төлөөллийг хүлээн авч уулзав. Хадланчдаас дараах санал, хүсэлтийг илэрхийллээ.
1. Сумдад жил бүр хадлангийн газар ашиглах гэрээ байгуулахад орон нутгийн хадланчдад тогтвортойгоор дэмжлэг үзүүлэх.
2. Хадлангийн газар ашиглуулах гэрээг хугацаанд нь байгуулж, чанартай өвс бэлтгэх боломжийг бүрдүүлэх.
3. Байгалийн хадлан бэлтгэхэд мөрдөх технологийн шаардлагуудын хэрэгжилтэд хамтран хяналт тавьж ажиллах.
Аймгийн Засаг даргаас хадланчдын холбоог дэмжиж ажиллахаа илэрхийлж, орон нутагтаа зохион байгуулалтад орж, мэргэжлийн холбоонд харьяалагдан ажиллаж байгаад нь талархлаа.
1. Орон нутгийн иргэдийг ажлын байраар ханган, орон нутгийнхаа төсөвт татвар, хураамж төвлөрүүлдэг.
2. Нутгийнхаа баялгийг зөв зохистой ашигладаг.
3. Айл өрх, ААН, байгууллагууд болон аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсний нөөц бүрдүүлэн ажилладаг.
4. Нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийг тогтворжуулах.
5. Малчид өвлийг өнөтэй давахад ихээхэн ач холбогдолтой юм.
Бизнес, аж ахуй эрхлэгчид эрх ашгаа хамгаалах мэргэжлийн холбоодын зохион байгуулалтад орж ажиллахыг
#аймгийн_удирдлагаас бүх талаар дэмжиж байгаа төдийгүй холбоодын орон тооны нарийн бичгийн дарга нарын цалин урамшууллыг аймгийн төсвөөс хамтран хариуцаж байна.