“Хэрлэн гол”-ын эрэг дагуу мэргэжлийн байгууллагууд
#хөдөлгөөнт_эргүүл хийж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Ойрын өдрүүдэд халалт үргэлжилж, түр зуурын хүчтэй аадар бороо орох эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.
Иймд иргэд та бүхэн:

Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх;

Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэж байх;

ХҮҮХДИЙГ гол горхи, нуур, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх;

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байж, ХҮҮХДЭДЭЭ тавих хараа хяналтаа сайжруулах;

Булчин, шөрмөс татах үед голд орохоос татгалзах;

Түргэн урсгалтай, гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх;

Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах;

Голын эрэг дагуу байрлуулсан аюулгүй байдлын сануулга, самбаруудыг анхаарч хэрэгжүүлнэ үү.

ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ.
