ОХУ-ЫН ӨВӨРБАЙГАЛИЙН ХЯЗГААРЫН АМБАН ЗАХИРАГЧ А.М.ОСИПОВ ДОРНОД АЙМАГТ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

11 сар
ОХУ-ЫН ӨВӨРБАЙГАЛИЙН ХЯЗГААРЫН АМБАН ЗАХИРАГЧ А.М.ОСИПОВ ДОРНОД АЙМАГТ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн урилгаар энэ 8-р сарын 8-10-ны өдрүүдэд ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын амбан захирагч Осипов Александр Михайлович, ОХУ-ын Холбооны Хурлын Зөвлөлийн Олон улсын хамтын ажиллагааны хорооны орлогч дарга Жамсуев Баир Баясхаланович, Өвөрбайгалийн хязгаарын Агийн Буриадын тойргийн захиргааны дарга Батомункуев Буянто Балданжапович нар тус мужийн албаны төлөөлөл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн төлөөллийн хамт манай аймагт айлчилж байна.
 
Хөрш орны төлөөлөгчид маргааш буюу 2023 оны 08 дугаар сарын 09-ний өглөө орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар аймгийн удирдлага, аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөл албан ёсны уулзалт хийх юм.
 
Мөн “Чойбалсан” Олон Улсын нисэх онгоцны буудал, Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасаг болон ЗХУ-ын 2 удаагийн баатар С.И.Грицевецийн нэрэмжит 2-р дунд сургууль, мах, сүүний үйлдвэр, жимс, ногооны тариалан эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцана.
 
Амбан захирагчаас Дорнод аймгийн хүүхэд багачуудад зориулан 3,0 сая рублийн үнэ бүхий 3х3 сагсан бөмбөгийн 2 талбайг бэлэглэж байгаа бөгөөд Читийн гудамж болон Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд байгуулах юм.
4 хүн нарын зураг байж магад