МОНГОЛ УЛСЫН ДОРНОД АЙМАГ БОЛОН ОХУ-ЫН ӨВӨРБАЙГАЛИЙН ХЯЗГААР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ САНАЛЫГ СОЛИЛЦОЖ БАЙНА

1 жил
МОНГОЛ УЛСЫН ДОРНОД АЙМАГ БОЛОН ОХУ-ЫН ӨВӨРБАЙГАЛИЙН ХЯЗГААР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ САНАЛЫГ СОЛИЛЦОЖ БАЙНА
Яг одоо аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын амбан захирагч Осипов Александр Михайлович, ОХУ-ын Холбооны Хурлын Зөвлөлийн Олон улсын хамтын ажиллагааны хорооны орлогч дарга Жамсуев Баир Баясхаланович, Өвөрбайгалийн хязгаарын Агийн Буриадын тойргийн захиргааны дарга Батомункуев Буянто Балданжапович болон тус мужийн албаны төлөөлөл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар албан ёсны уулзалтыг хийж байна.
 
Уулзалтаар талууд нийгэм, соёл, хүнс хөдөө аж ахуй, эдийн засаг, аялал жуулчлал, дэд бүтэц, зам тээврийн хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг илүү бодитой, үр дүнтэй, шинэ шатанд хүргэхээр санал солилцож байна.
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
4 хүн ба бичвэр нарын зураг байж магад
2 хүн ба бичвэр нарын зураг байж магад
4 хүн нарын зураг байж магад
3 хүн ба бичвэр нарын зураг байж магад