Нарийн гол дээгүүрх гүүр болон автозамын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг даалгалаа

1 жил
Нарийн гол дээгүүрх гүүр болон автозамын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг даалгалаа
Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргаас Хэрлэн голын усны төвшин эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Хэрлэн голын Модон гүүрний урд талын нарийн гол дээгүүрх гүүр болон автозамын зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад даалгалаа.
 
❗️❗️❗️2023.08.12-ны өдрийн байдлаар голуудын усны түвшин өмнөх өдрөөсөө Хэрлэн гол Хөлөнбуйр суманд 209 см, Улз гол Баян-Уул 176 см, Дашбалбарт 7 см нэмэгдэж 115 см, Чулуунхороот суманд 13 см нэмэгдэж 167 см байгаа бол Халх гол Халхгол суманд 25 см, Ялалт баг орчим 502 см болсон байна.
 
Хэрлэн гол уртын дагуу ихэнх хэсгээр эргээ даван хальж үерийн аюултай түвшинг даван нарийн гол үүсгэсэн байгаа ба хамгийн сүүлд хэмжсэн хэмжилтээр Чойбалсан хотын цаг уурын хэмжилтийн цэгийн хөндлөн огтлолд хамгийн их гүн нь 2м 83 см байна.
 
Иймд иргэд та бүхэн Хэрлэн гол орчим амарч, зугаалахдаа голын усанд орохгүй байх, хүүхдээ хараа хяналтгүй гол руу явуулахгүй байх, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.❗❗❗