Энэ жил дахин гурван сувилагчид орон сууц худалдан авахад тус бүр 20.0 сая төгрөгийг дэмжлэгийг үзүүллээ

1 жил
Энэ жил дахин гурван сувилагчид орон сууц худалдан авахад тус бүр 20.0 сая төгрөгийг дэмжлэгийг үзүүллээ
Аймгийн Засаг дарга М. Бадамсүрэнгийн санаачилгаар эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан сувилагчийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, сувилахуйн тусламж, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, сувилагч нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор 21 аймгаас анх удаа “Би сувилагч” болзолт уралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулж,
нийт 6 сувилагчид амьдрах орон сууц худалдан авахад тус бүр 20,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна.
 
Энэ жилийн уралдаанд:
 
Нэгдүгээр байрт : Цагаан-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Ядамбазарын Өнгөттуяа,
 
Дэд байрт : Хэрлэн сумын “Мянган жаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Төмөрбатын Анхзаяа,
 
Гутгаар байрт : БОЭТ-ийн Гэмтлийн тасгийн хагалгааны сувилагч Баваасансүрэнгийн Мягмарнаран нар тус тус шалгарч, байрны урьдчилгаа болох 20 сая төгрөгийн батламжаа гардан авлаа.
 
2 хүн, мөнгө, эмнэлэг ба бичвэр нарын зураг байж магад
2 хүн, мөнгө ба бичвэр нарын зураг байж магад
2 хүн ба бичвэр нарын зураг байж магад