"Дорнодын боловсрол" багш нарын бага хурал боллоо

1 жил
"Дорнодын боловсрол" багш нарын бага хурал боллоо
Өнөөдөр /2023.08.29/ "Дорнодын боловсрол" Багш нарын бага хурлыг уламжлал болгон зохион байгуулж байна.
 
Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцов.
 
Багш нарын бага хурлыг зохион байгуулснаар өмнөх жилийн хичээлийн жилээ дүгнэн хэлэлцэж, шинэ хичээлийн жилийн төлөвлөгөөгөө боловсруулж хамтран туршлага солилцох өндөр ач холбогдолтой билээ.
 
Шинэ хичээлийн жилд зөвлөх багш долоогоор нэмэгдэж, энэ үеэр үнэмлэхээ гардан авсан юм.
 
Орон нутгийн удирдлагын зүгээс боловсролын салбарт түлхүү анхаарч багшийн болон хүүхдийн хөгжил дэвшилд нөлөөлөхүйц олон төсөл хөтөлбөрийг уламжлал болгон хэрэгжүүлсээр ирсэн. Тодруулбал багшийн хөгжил нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой "Дорнодын багш" болзолт уралдаан, түүнчлэн "Багш хөгжлийн төв", Багшийн туслах, Жаргалан кафе", "Боловсон ариун цэврийн байгууламж", хүүхдийг авьяас ур чадварыг багаас нь хөгжүүлэх "Хүн болох багаасаа" зэрэг төслүүд хэрэгжиж байна.
Манай аймагт 2023-2024 оны хичээлийн жилд төрийн өмчийн 31, төрийн бус өмчийн 3 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаар шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлаа хангаад байна.
Энэ хичээлийн жилд төрийн болон хувийн 34 цэцэрлэгийн 225 бүлэгт нийт 6813 хүүхэд хамрагдаж, 257 үндсэн багш ажиллах юм. Мөн аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургуулийн 1 дүгээр ангиийн 66 бүлэгт 2105 сурагч элсэн суралцахаар бүртгүүлээд байна.
 
1 адам, тұғыр және мәтін кескіні болуы мүмкін
1 адам, тұғыр және мәтін кескіні болуы мүмкін
10 адам және мәтін кескіні болуы мүмкін
9 адам, бала, адамдар билеп тұр, скрипка, гитара және мәтін кескіні болуы мүмкін
7 адам және мәтін кескіні болуы мүмкін
4 адам, скрипка, гитара және мәтін кескіні болуы мүмкін
3 адам кескіні болуы мүмкін
1 адам кескіні болуы мүмкін
3 адам кескіні болуы мүмкін
5 адам, адамдар оқып отыр және жиын кескіні болуы мүмкін