"Монгол хурандаа" нийгэмлэгийн ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна

1 жил
"Монгол хурандаа" нийгэмлэгийн ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна
Өнөөдөр /2023.08.29/ "Монгол хурандаа" нийгэмлэгийн Тэргүүн УЗ-ийн дарга, Хурандаа Ч.Баатараар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт 2023 оны 08 дугаар сарын 29-нээс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд ажиллана.
 
Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Тус нийгэмлэг нь Дорнод аймагт ажиллах үедээ Хилийн цэргийн 0132 дугаар анги, Зэвсэгт хүчний 327 дугаар ангитай танилцаж алба хаагч нартай уулзалт зохион байгуулах юм.
 
Мөн Дорнод аймаг дахь цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хурандаа нартай уулзалт зохион байгуулж " МОНГОЛ ХУРАНДАА" нийгэмлэгийн салбар зөвлөлийн даргыг сонгож томилох аж.
2 адам кескіні болуы мүмкін
Фотосурет сипаттамасы жоқ.
3 адам кескіні болуы мүмкін
2 адам және мәтін кескіні болуы мүмкін
4 адам кескіні болуы мүмкін