Өнөөдөр /2023.08.31/ Дорнод аймгийн "Нутгийн удирдлагын ордон" нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Нээлтэд Монгол Улсын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхтөр, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн “Ган хийц” ХХК-ны ерөнхий захирал М.Даваасүрэн нар оролцов.
Тус байранд аймгийн ИТХ, ЗДТГ, Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар, Санхүү аудитын хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс зэрэг 10 гаруй байгууллага үйл ажиллагаагаа явуулах юм.