Өнөөдөр /2023.09.01/ Шинэ хичээлийн жилийн баярын өдөр тохиож байна. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож нийт багш ажилчид, эцэг эхчүүд, хүүхэд багачуудад халуун баяр хүргэн амжилт хүсэв.
Мөн энэ үеэр тус сургуулийн 3 багшид нөэтбүүк гардуулан өгсөн юм.
Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн 100 жилийн ой энэ жил тохиож байгаагаар онцлог болж байна. 2023 оны хичээлийн шинэ жилд тус сургуульд 2451 сурагч суралцаж байгаа бол нэгдүгээр ангийн 6 бүлэгт 248 зургаан настан суралцах аж.