Хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан 80 гаруй бүтээлийн үзэсгэлэн төв номын санд боллоо

1 жил
Хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан 80 гаруй бүтээлийн үзэсгэлэн төв номын санд боллоо
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Намын дарга Жан Шяобин нар 7,8,9-р сарыг “Алтан улирал” болгож энэ саруудад хамтын үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсний дагуу энэ сарын 04-06 ны өдрүүдэд Монгол улсын Дорнод аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймаг хоорондын гадаад хамтын ажиллагааны хүрээнд 2 аймгийн соёл урлагийн салбарын байгууллагууд хамтарсан тоглолт, уран зураг, уран бичлэгийн үзэсгэлэн гаргаж буй.
 
Хоёр аймгийн урлаг соёлын уран бүтээлчид болон Монгол хэл бичгийн багш нар, сурагчдын хамтарсан 80 гаруй бүтээлийн үзэсгэлэнг дэлгэсэн юм. Тус үзэсгэлэнд 12 дугаар сургуулийн Монгол хэл, бичгийн багш Ө.Одмандах, Хан-Уул сургуулийн Монгол хэл, бичгийн багш Т.Нармандах, 1 дүгээр сургуулийн Монгол хэл, бичгийн багш Э.Ганганмөрөн нар бүтээлээ дэлгэн Хянган аймгийн уран бүтээлчидтэй хамтарч уран бичлэгийн бүтээл туурвиж солилцов.
 
Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Утга Урлагийнхны холбооны орлогч дарга Бай юйлиньэр ахлуулсан уран бүтээлчид 30 гаруй бүтээлтэй ирж оролцон 20 бүтээлээ аймгийн Төв номын санд дурсгал болгон хадгалуулан үлдээв. Хоёр улсын хамтарсан үзэсгэлэнг нийт 100 гаруй хүүхдүүд үзэж сонирхсон байна.
 
2 адам және мәтін көркем кескіні болуы мүмкін
May be an image of 1 person and text
May be an image of 1 person and text
May be an image of 2 people, flute, clarinet, violin and text
May be an image of 6 people
May be an image of 2 people and text that says 'илласан захирал цет ун дорнод аймаг, бугд най улсын ΘΒΘΡ монголын ΘΘΡΤΘΘ засах OF хоорондын хамтын ажиллагааны хурэ3 урлагийн газар, аймгийн тев номын CA болон бнхау -ын хянган аймгийн yp бутээлчдийн xAMTApCA бичлэг, уран 蒙古国东方省—中 打造友道 “构筑中 文化艺 05 马玉柱'
May be an image of 4 people and text
May be an image of 3 people and text
May be an image of 5 people and text
May be an illustration of 2 people
May be an image of 5 people and text
May be art of 2 people