Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй Их Түмэн Санаачилга (GTI)-ын Орон нутгийн хамтын ажиллагааны хорооны 11-р хурал болон Логистикийн дэд хорооны 9-р хуралдаан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулж байгаа юм.
Энэхүү хуралдаанд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож, нээлтэд үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр тус хуралдаанд оролцогчдод Дорнод аймгийнхаа цаашдын хөгжлийн нөөц, хөрөнгө оруулах боломжуудын талаар танилцуулсан.
Дорнод аймгийн хувьд Зүүн хойд Азид, Түмэн голын бүс нутагт хамгийн ойр байршилтай бөгөөд тус санаачилгад идэвхтэй оролцож, бүс нутгийн хөгжилтэй хөл нийлүүлэх нь зүй ёсны зорилго билээ.
Хуралдаанд Монгол Улсын Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх хот, Манжуур хот, Хар мөрөн, Жилинь, Ляонин муж, Хэбэй мужийн Таншань хот, БНСУ-ын Экзим банк болон тус орнуудын ААН-үүд оролцож мэдээлэл, танилцуулга хийж, санал солилцлоо.
Дорнод аймаг нь Их Түмэн Санаачилгын Зүүн Хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагаанд анхнаасаа өндөр ач холбогдол өгч оролцож ирсэн.
Орон нутгийн хамтын ажиллагааны хорооны 3 дугаар уулзалтыг Монгол Улсад анх удаа 2015 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод амжилттай зохион байгуулсан билээ.
Мөн өнгөрсөн онд зохион байгуулсан Логистикийн дэд хорооны 08 дугаар хуралдааныг Дорнод аймаг цахим хэлбэрээр амжилттай удирдан явуулсан юм.
с