Хөлөнбуйр Сумын Засаг дарга Д.Төрбат сургалтын шилдэг 10 оролцогчийн нэгээр шалгарлаа

1 жил
Хөлөнбуйр Сумын Засаг дарга Д.Төрбат сургалтын шилдэг 10 оролцогчийн нэгээр шалгарлаа
Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, 330 сумын 4229 төрийн албан хаагчийн дунд зохион байгуулсан сургалтад Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга Д.Төрбат амжилттай оролцож, шилдэг 10 оролцогчийн нэгээр шалгарч, Бүгд Найрамдах Солонгос Улсад сургалтад хамрагдах батламжаар шагнуулжээ.
 
Тус сургалтын эхний шатанд шилдэг 210 албан хаагч шалгарч, хоёрдугаар шатанд "АЛСЫН ХАРАА 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчийн оролцоо" эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулагдаж, шилдэг 10 оролцогч шалгарсан байна.