Дорнод аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн “ХУРДАН” цэг аймгийн “Нутгийн удирдлагын ордон”, болон Авто тээврийн үндэсний төвийн 1 давхарт үйлчилгээгээ үзүүлж эхэллээ.
Тус цэг нь нийт 35 байгууллагын 440 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд нэг дороос үзүүлж төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж байна.
Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт “ХУРДАН” цэгээр 2000 гаруй үйлчилгээг үзүүлээд байгаа юм.