Чойбалсан хотын дулаан дамжуулах магистраль шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх шаардлагатай

1 жил
Чойбалсан хотын дулаан дамжуулах магистраль шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх шаардлагатай
Дулааны 1-р магистралийн ТК-1 худгаас ТК-3 худаг хүртэлх ф-426мм-ийн 2.5 хос/км шугам нь 1970 онд ашиглалтад орсноос хойш өдийг хүртэл засвар шинэчлэл хийгдээгүй байдаг.
Чойбалсан хотын дулааны эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж шугамын нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй, шугамын ханын зузаан зөвшөөрөгдөх хэмжээнээс бага болж буй.
 
Тиймээс Чойбалсан хотын дулааны магистраль шугам сүлжээг шинэчлэхэд шаардагдах 14,5 тэрбум төгрөгийг ирэх 2024 оны Улсын төсөвт тусгуулан батлуулахаар Засгийн газарт саналаа хүргүүлээд байна.
 
ДБЭХС ТӨХК-аас баруун тийш тавигдсан 400 мм голчтой 1,0 км урт хос шугамыг 800 мм голчтой болгон шинэчилснээр байгууллага, ААН, айл өрхийн халаалт хэвийн түвшинд байх, өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах, шинээр хотхон хороолол байгуулахад шаардлагатай дулаан хангамж нэмэгдэнэ.
 
Тодруулбал Чойбалсан хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан шинэ суурьшлын бүс буюу 1800 айлын орон сууцны хороолол руу татах дулаан дамжуулах шугам сүлжээ шийдэгдэх юм.
 
мұнай өңдеу зауыты кескіні болуы мүмкін
2 адам кескіні болуы мүмкін