Энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр цемент болон бетон хавтан хучилттай 4,25 км замыг шинэчлэн сайжруулж, 1.8 км хатуу хучилттай авто замыг шинээр барьж байна.
Чойбалсан хотод
- Асфальт бетонон хучилттай зам 20 км,
- Цемент бетон хучилттай зам 15,5 км,
- Бетон хавтан хучилттай зам 15,3 км буюу нийт 50,8 км хатуу хучилттай авто зам бий. Уг замыг шинэчлэх, өргөтгөх ажлыг жил бүр үе шаттайгаар шинэчлэн сайжруулна.