Дорнод аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцав

1 жил
Дорнод аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцав
Өнөөдөр /2023.09.19/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцан алба хаагчидтай уулзан саналыг сонсов.
Дорнод аймаг дахь Шүүх шинжилгээний алба нь 2009 онд байгуулагдаж байсан бол өдгөө Монгол Улсад анхны Бүсийн Шүүх шинжилгээний төв болон өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төвийн дарга хурандаа О.Баярбат нь төрийн албанд 40 жил ажиллан, гавьяаны амралтандаа гарч, Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр цагдаагийн хошууч Г.Оюунболд томилогдсон.
 
Тус алба нь Бүсийн Шүүх шинжилгээний төв болсноор шинэ ажлын байр 10-аар нэмэгдэж нийт 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах аж. Албан хаагчдын тоо нэмэгдсэнээр тус төвийн байрыг өргөтгөх хэрэгцээ шаардлага тулгараад байна.
 
Тус байгууллагын удирдлага, албан хаагчидтай хийсэн уулзалтаас гарсан саналын дагуу аймгийн Засаг даргаас:
 
1. Тус төвийн албаны байрыг өргөтгөх ажлыг хэрэгжүүлэх саналыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад уламжлах,
 
2. Нарийн мэргэжлийн боловсон хүчин буюу криминалистикийн шинжээч, шинжээч эмч, шүүх эд эс судлалын шинжээч, хими биологийн шинжээч, авто техникийн шинжээч, лаборант зэрэг нэн шаардлагатай мэргэжлээр томилогдон ажиллаж буй алба хаагчдыг албаны орон сууцаар хангах,
 
3. Тус байгууллагад шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлыг ирэх оны төсөвт тусгана гэдгээ илэрхийллээ.
 
5 адам және мәтін кескіні болуы мүмкін
5 адам және мәтін кескіні болуы мүмкін
9 адам және мәтін кескіні болуы мүмкін