Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ “Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулганд оролцоно

1 жил
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ “Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулганд оролцоно
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын Зүүн бүс нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөг олон талын оролцоог хангах, Дорнод аймгийн хөгжлийн хэтийн зорилт, Дорнод аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэл бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор "Дорнод шинэ сэргэлт" хөрөнгө оруулалтын чуулганыг 2023 оны 09 дүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
 
Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Дорнод аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, төрийн болон олон Улсын байгууллагууд, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл, Монгол Улсын дотоодын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүд, Зүүн бүсийн нутгийн удирдлагууд, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцоно.