Улсын Тэргүүний Нэгдүгээр сургуулийн түүхт 100 жилийн ой тохиож байна

1 жил
Улсын Тэргүүний Нэгдүгээр сургуулийн түүхт 100 жилийн ой тохиож байна
Н.Ф.Гастеллогийн нэрэмжит Улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн түүхт 100 жилийн тэгш ойн баяр өнөөдөр тохиож буй. Баярын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож нийт багш сурган хүмүүжүүлэгч, сурагч, төгсөгчдөд халуун баяр хүргэв.
 
Нэгдүгээр сургууль нь анх 25 хүүхэд, 1 багш, 2 галчтай байгуулагдаж байсан бол өдгөө нэгэн зуун жилийн ой дээрээ суралцагч хүүхэд, багшийн тоо нэг зуу дахин нэмэгдэж, 2000 гаруй сурагчид, 88 багш, 32 ажилтантай сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Баярын арга хэмжээнд үе үеийн 3000 гаруй төгсөгчид оролцож хүндэтгэлийн жагсаал зохион байгуулсан юм. Мөн энэ үеэр үеэр ажил үйлсэээрээ манлайлан ажиллаж байгаа 100 төгсөгчдөд хүндэт тэмдэг гардуулан өглөө.
 
Өнөөдөр түүхт 100 жилийн ойн хүрээнд багш, сурагч, төгсөгчдийн “Бүтээлийн үзэсгэлэн”, “Open mic” дурсамж уулзалт, үе үеийн багш сурагчдийн уулзалт, шинэ кабинетуудын нээлт, Баярын хурал болох юм.
 
Орон нутгийн зүгээс боловсролын салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас онцолбол “Дорнодын багш” төслийг 21 аймагт анхдагч болж 2022, 2023 хэрэгжүүлж нийт 7 багшид орон сууцтай болоход зориулж тус бүр 20,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж буй. Цаашлаад ерөнхий боловсролын бүх сургуулийг цахим, зайн сургалтыг зохион байгуулах “Цахим анги” төсөл, багш ажлын байрандаа мэргэжил ур чадвараа дээшлүүлэх боломжтой “Багш хөгжлийн төв” төсөл, стандартын шаардлага хангасан хоол хүнсээр үйлчлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх “Жаргалан кафе” төслүүдийг хэрэгжүүлж байна.
1 адам және мәтін кескіні болуы мүмкін
1 адам және мәтін кескіні болуы мүмкін
1 адам кескіні болуы мүмкін
3 адам кескіні болуы мүмкін
6 адам, адамдар билеп тұр және мәтін кескіні болуы мүмкін
1 адам кескіні болуы мүмкін
3 адам, жиын және
7 адам және мәтін кескіні болуы мүмкін
4 адам кескіні болуы мүмкін
4 адам кескіні болуы мүмкін
11 адам кескіні болуы мүмкін
9 адам кескіні болуы мүмкін
3 адам кескіні болуы мүмкін
6 адам және мәтін кескіні болуы мүмкін
12 адам және көше кескіні болуы мүмкін