"Дорнодын шинэ сэргэлт" хөрөнгө оруулалтын чуулган эхэлж байна

1 жил
"Дорнодын шинэ сэргэлт" хөрөнгө оруулалтын чуулган эхэлж байна
"Дорнодын шинэ сэргэлт" Хөрөнгө оруулалтын чуулганыг нээж аймгийн Засаг дарга бөгөөд Зүүн бүсийн зөвлөлийн дарга М.Бадамсүрэн мэндчилгээ дэвшүүлэв.
 
Мөн хүндэт зочид болох Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун , Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхтөр, Канадын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч, Ноён Жэймс ким, Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн хязгаарын төлөвлөлт, хөгжлийн орлогч сайд Хатагтай Степанова Марина Владимирона, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хянган аймгийн захиргааны Тамгын даргын орлогч Шао ЛЮ, Бүгд найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны Манжуур хотын Ардын засгийн ордны Гадаад харилцааны албаны орлогч дарга Хатагтай Фан БО нар тус чуулганд амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
 
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган дараах илтгэлүүдээр үргэлжилнэ.
“Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлт шийдлийн зураглал, суурь концепци, зүүн бүс” сэдвээр Шинжлэх ухаан академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга М.Алтанбагана ,
 
“Зүүн бүсийн бизнесийн экосистем” сэдвээр Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа,
 
“Дорнод аймгийн бизнес эрхлэх орчны судалгаа” сэдвээр Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, Доктор, Профессор Б.Даваасүрэн ,
“Орон нутагт залуучуудын ажиллаж, амьдрах, хөгжих боломж, давуу тал сэдвээр Зочин илтгэгч, Улаанбаатар хотоос Дорнод аймагт шилжин суурьшигч залуусын төлөөлөл О.Урангоо ,
 
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад хүндэт зочид Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчид, Хөрш орнуудын аймаг, мужуудын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болон Засгийн газрын яам, агентлаг, харьяа байгууллагын удирдлага, төлөөлөл, Сумын Хурлын дарга, Засаг дарга нар, аймгийн төрийн байгууллагын удирдлагууд зэрэг 300 гаруй зочид хүрэлцэн ирээд байна.
 
1 адам және мәтін кескіні болуы мүмкін
1 адам, жаңалықтар бөлімі және мәтін кескіні болуы мүмкін
1 адам, жаңалықтар бөлімі және мәтін кескіні болуы мүмкін
1 адам және мәтін кескіні болуы мүмкін
1 адам, жаңалықтар бөлімі және мәтін кескіні болуы мүмкін
9 адам және жаңалықтар бөлімі кескіні болуы мүмкін
10 адам, тұғыр, жаңалықтар бөлімі және мәтін кескіні болуы мүмкін
5 адам және мәтін кескіні болуы мүмкін
5 адам және жаңалықтар бөлімі кескіні болуы мүмкін
5 адам және мәтін кескіні болуы мүмкін
4 адам және мәтін кескіні болуы мүмкін
4 адам және мәтін кескіні болуы мүмкін
4 адам және мәтін кескіні болуы мүмкін
4 адам және мәтін кескіні болуы мүмкін
4 адам және мәтін кескіні болуы мүмкін
4 адам, жаңалықтар бөлімі және мәтін кескіні болуы мүмкін