"ДОРНОДЫН ШИНЭ СЭРГЭЛТ" хөрөнгө оруулалтын чуулганы 2 дахь өдөр дараах илтгэлүүд танилцуулагдаж байна.
“Дорнодын шинэ сэргэлт” сэдвээр Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд Зүүн бүсийн зөвлөлийн дарга М.Бадамсүрэн,
“Орон нутагт хөдөө аж ахуй хөгжих боломж” сэдвээр Зүүн Хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төвийн захирал Л.Лхагвасүрэн ,
“Зүүн бүсэд Үйлдвэрлэл технологийн парк хөгжүүлэх нь” сэдвээр Зүүн бүсийн үйлдвэрлэл технологийн паркийн төслийн удирдагч М.Бас-эрдэнэ,
“Зүүн бүсийн газар тариалангийн хөгжил, нөөц, боломж” сэдвээр Монголын Тариаланчдын Үндэсний Холбооны дэд ерөнхийлөгч Б.Галхүү ,
“Дорнод аймгийн аялал жуулчлалын эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого, үр өгөөж” Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн Түүх, соёлын аялал жуулчлал хөтөлбөрийн ахлагч, Доктор /Ph.D/ Ө.Амгалан ,
“Зүүн бүсийн эрдэс баялгийн судалгаа, нөөц боломж” Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хүндэт Профессор, Доктор, Зөвлөх инженер Л.Лхагвасүрэн,
“Дорнод аймгийн хөгжлийн шинэ концепци” Монгол Улсын Зөвлөх архитектор, Хот төлөвлөгч Д.Мижидсүрэн нар танилцуулж байна.