"Дорнодын шинэ сэргэлт" Хөрөнгө оруулалтын чуулганд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчдөд зориулсан "Тал нутгийн соёл" өдөрлөгийг Найрамдал цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна.
Тус өдөрлөгт Дорнод аймгийн 14 сумын 140 гаруй уран бүтээлч, ардын авьяастан оролцож үндэстэн ястны онцлогийг харуулсан өв соёлоо танилцуулан түгээж байгаа юм.
Мөн ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН үзэсгэлэн худалдааг дэлгэлээ.