Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тус уралдааны шилдгээр шалгарсан Дорнод аймгийн ХДТ-ын жүжигчин Б.Батмөнх, Аймгийн төв Номын сангийн Хүүхдийн уншлагын танхимын номын санч М.Алимаа нарт орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлж, тус бүр 20 сая төгрөгийн шагналыг гардуулан өгөв.
Мөн амжилттай оролцсон дөрвөн оролцогчдыг тус бүр 1,000,000 төгрөгөөр шагнаж урамшуулсан юм.
Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн А/227 тоот захирамжийн хүрээнд Соёл, урлагийн салбарт ажиллаж байгаа албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлийн нэр хүнд, нийгмийн хамгааллыг дэмжих зорилгоор Аймгийн Соёл, урлагийн салбарын 17 байгууллагын соёл, урлагийн ажилтнуудын дунд тус уралдааныг гурван үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.